Н.Цогбадрах: Сургууль эхлэхээр тарвага нийслэл рүү оруулж ирэх явдал ихэсдэг


2020-08-06 12:16:38

(ЗӨСҮТ)-ийн дарга Н.Цогбадрах ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр "ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 7 дугаар сард 26 удаагийн дуудлагад үйлчиллээ. Тусгай үүргийн 19 нислэгээр эх орондоо ирсэн 3834 иргэнд үйлчилж, тэдгээрийн хувийн хэрэгсэл, ачаа тээш  нийт 85.000 кг ачаа, 19 онгоц, 29 тусгаарлах байр, 148 тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйтгэл хийлээ.

Вирус судлалын лабораторид 4527 хүнээс сорьц авч коронавирус илрүүлэх шинжилгээг хийлээ. Явуулын лаборатори  Замын-Үүд суманд 3 удаа ажилаж 452 шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг гарсан. Өчигдөр урд хилээр орж ирсэн 86 иргэнд шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг гарсан. 

АНУ-ын вируслогич коронавирусийн халдварыг бүрэн устгаж чадахгүй, тэгэх ч боломжгүй гэж хэлсэн бол өнгөрсөн 7 хоногт болсон Номхон далайн баруун эргийн орнуудын техникийн зөвлөлдөх уулзалтыг хааж бүсийн захирал үг хэлэхдээ "Дэлхийн ямар нэгэн цэгт коронавирусийн халдвар байгаа цагт бусад оронд тархах эрсдэл өндөр . Иймээс хариу арга хэмжээгээ авч, бэлэн байдлаа хангаж  ажиллах хэрэгтэй. Ингэхдээ одоо зохион байгуулж байгаа ажлууддаа анхаараас илүү ирээдүйд хэрхэн яаж ажиллах талаар төлөвлөх хэрэгтэй" гэж зөвлөсөн.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий дахинд олон өөрчлөлтийг авчирч байна. Юуны өмнө эрүүл мэнд, эдийн засаг хоёр салшгүй холбоотой гэдгийг улс орнуудад ойлгууллаа. Нөгөө талаар хувь хүн эрүүл мэнддээ анхаарал тавьдаг боллоо. Зөвхөн өөрийн эрүүл мэндэд анхаараад зогсохгүй бусдын эрүүл мэндэд анхаардаг боллоо.

Удахгүй сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Бэлтгэл ажлаа хангаж байна. Байр сав бэлдээд нэг удаагийн халдваргүйтэл  хийгээд зогсох биш тэр орчныг бүрдүүлэх гар угаах, зай барих, ариун цэврийн өрөө, амны хаалт зүүх гээд бүхий л асуудлуудыг бүрдүүлэх хэрэгтэй. Хувь хүн бүр хариуцлагатай байх нь чухал.

07 сар тарваган тахлын сэжигтэй сар байлаа. Нийт 11 удаагийн сэжигтэй тохиолдол гарч, 3 нь батлагдсан. Он гарсаар 74 тохиолдлоор 161 тарвага, түүхий эд эрхтэнийг хот суурин газар руу оруулж ирэхийг завдсан.

7 сард 20 тохиолдол гарч, 26 тарвага болон түүний эд эрхтнийг хураасан. Сургууль цэцэрлэг эхлэхээр оюутан болон түүнийг дагаж ирж байгаа ар гэрийнхэн тарвага, түүний эд эрхтнийг нийслэл рүү тээвэрлэн орж ирэх асуудал ихэсдэг" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү