Нанзадын Бүргэдааг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа


2016-06-22 11:56:06

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Баянгол дүүргийнЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар шийтгэврээр тогтоогдсон тул Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Нанзадын Бүргэдааг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11 тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 132.2-т заасны дагуу Нанзадын Бүргэдаад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох Сонгуулийн хороодод даалгав.Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийнүйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийнбус байгууллагуудыг бүртгэж, зөвшөөрөл олгох тухай, Техникийн тооллогохийх журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргав гэжСЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү