“Сургуулийн орчиндоо мод тарьцгаая-2019” үйл ажиллагааны нээлт боллоо


2019-05-10 14:21:12

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд үнэ төлбөргүй өгч, сурагчид болон багш, ажилчид, эцэг эхчүүдийг “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцоход уриалж байна.

Энэхүү үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар, нийслэлийн Байгаль орчны газар болон Цэнгэг усны нөөц,  байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж байгаа юм. Үйл ажиллагааны нээлтийг “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр эхлүүлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар оролцож, 100 ширхэг нарс модны суулгацыг “Сэтгэмж” цогцолбор сургуульд гардуулан өгч багш, сурагчдын хамт тарилаа.

10.000 ширхэг суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд тараах, тарих үйл ажиллагаа 2019 оны энэ сарын 9-11 хүртэл үргэлжилнэ. Мөн “Тарьц суулгац-2019” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд 2019 оны энэ сарын 14 хүртэл үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү