Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна


2019-05-20 12:41:34

2019 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: 
 Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна.
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дулаарч 17-19 хэм дулаан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү