Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна


2019-09-09 11:01:10

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү