Шахмал түлшийг зөв хэрэглэвэл аюулгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдлээ


2019-10-30 16:31:22

Шахмал түлш хуурамчаар илэрсэн гэх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас няцаалаа. Тус газраас сайжруулсан шахмал түлшний шалтгалт хийжээ. Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор "Тавантолгой түлш" ХК-ийн нүүрсэн шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалт, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Одоогоор 11,213.4 тонн шахмал түлш үйлдвэрлэснээс 5375.5 тонн түлшийг худалдаанд гаргаж 6,000 тонныг нөөцөлсөн байгаа.

Мөн хуурамч түлш борлуулж байгаа эсэхийг тогтоох зорилгоор борлуулалтын цэгүүдээр хяналт шалгалт хийж байгаа бөгөөд одоогоор зөрчил илрээгүй" гэсэн юм.

Нийт 300 өрхийн 708 иргэн угаарын хийд хордсон гэж бүртгэгдсэн. Үүнээс 389 нь насанд хүрсэн хүн, 319 нь хүүхэд байсан. Өнгөрсөн шөнийн байдлаар хоёр дуудлага ирж, долоон хүн угаартжээ.

Агаарын бохирдолтой тэмцэх газраас түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн хороодын иргэдийг хасвал сайжруулсан түлш түлэх ёстой 187 мянган өрх байгаагаас 99.8 хувь нь ямар нэгэн байдлаар угаарын гомдол чирэгдэлгүйгээр, аюулгүй байдлаа ханган нүүрсээ хэрэглэж байна. 0.2 хувь нь хэрэглээ буюу зуух  яндангийн аюулгүй байдлаас болж угаарын хийд автах асуудал үүссэн тухай өнөөдөр өглөөний байдлаар мэдээлсэн юм. 

Мөн монголын болон гадаадын итгэмжлэгдсэн лабораториудаас гарсан шинжилгээний хариу үзүүлэлтээр шахмал түлшийг айл өрхүүд аюулгүй байдлаа хангаад хэрэглэвэл асуудалгүй гэдгийг ч онцлон тэмдэглэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү