5 шуудай үнсээ тушаагаад 1 шуудай сайжруулсан түлш үнэгүй авах боломж бүрдлээ


2020-01-16 09:00:46

Өргөдлийн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн гишүүд, Агаарын бохирдлыг бууруулах дэд хороотой хамтран утаа, хөрсний бохирдлыг шийдэх чиглэлээр төр засгаас авч хэрэгжүүлж буй ажлуудын хэрэгжилт, гүйцэтгэлээр газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас сайжруулсан түлшний үнсийг ялган барилгын материал, замын хавтан зэрэг олон төрлийн эко бүтээгдхүүн үйлдвэрлэх төслийг 2020.01.01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ төслийн хүрээнд сайжруулсан түлшний таван шуудай үнс тушаасан иргэн бүрт нэг уут сайжруулсан түлшийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Айлуудын сайжруулсан түлшний үнсийг Улаанбаатар хотоос хогны машинаар цуглуулахаар төлөвлөжээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү