Түймэрт 3290 га талбай шатжээ


2020-03-19 09:33:03

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” хэмээх газар Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж иржээ. Энэ тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, мөн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, Баян-Уул сумын 36 иргэн, Цагаан-Овоо сумын 8 иргэн нийт 81 хүн ажиллаж 17:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 3290 га талбай шатсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү