Ойн түймрийн улмаас 42 га талбай шатжээ


2020-04-03 09:07:45

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Буурлын шивэрт” хэмээх газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 04 сарын 01-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 43 иргэн нийт 67 хүн 04 сарын 02-ны өдрийн 08:30 цагт хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар 42 га талбай шатжээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү