Говь-Алтай аймагт дахин газар хөдөллөө


2020-04-03 09:11:56

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” хэмээх газарт өчигдөр 11:23 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 11:37 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү