Ховд аймагт газар хөдөлжээ


2020-04-06 10:25:40

Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” хэмээх  газар өчигдөр 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 03:00 цагт цахим шуудангаар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү