Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхааруулж байна


2020-09-21 10:46:54

Энэ долоо хоногоос ихэнх нутгаар сэрүүсч, зарим газар шөнөдөө хасах градус хүрэх төлөвтэй байна. Хүйтний эрч чангарахаас өмнө та яндангаа хөөлж, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхааруулж байна.

Өнгөрөгч амралтын өдөр "Тавантолгой түлш" компанийн ажилчид 70119400 утсаар дамжуулан 8897 дуудлага хүлээн авч, 2989 айлын янданг хөөлжээ.

Тэд дуудлага бүрт яндан хөөлөх зөвлөгөө, мэдээллийг өгөхөөс гадна бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж гэх мэт хүндэтгэх шалтгаантай айл өрхүүдийн янданг хөөлж, зуух пийшингийн битүүмжлэлийг шалган засч янзалсаар байна. Та ч мөн иргэний үүргээ ухамсарлан хариуцлагатай байж "Яндангаа хөөлье" аянд нэгдээрэй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү