6382 айлын янданг хөөлж, ханын пийшин, зуухыг засчээ


2020-10-20 12:55:17

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Та яндангаа хөөлж, ханан пийшин, зуухныхаа аюулгүй байдлыг шалгасан биздээ? Угаарын хийн хордлого бол урьдчилан сэргийлэх боломжтой, өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж болох эрсдэл юм шүү.

"Таван толгой түлш" компаний залуус ард иргэдийнхээ аюулгүй, ая тухтай өвөлжих боломж, нөхцлийг хангахаар цаг наргүй ажилласаар байна. Тэд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 15649 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 6382 айлын янданг хөөлж, ханын пийшин, зуухыг засаад байна. Иймд та ч мөн аюулгүй байдлаа хангаж, зуух, пийшингээ хөөлнө үү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү