Нөхөн сэргээлтийн ажлыг тусгай дансанд төвлөрүүлсэн барьцаа хөрөнгөөр хийнэ


2020-11-21 15:54:41

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр анх удаа Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлтийн ажлыг хийжээ.

“Эм Жи Эйч” ХХК-ийн эзэмшиж байгаад цуцлагдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эвдрэлд орж нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон 40.62 га талбайгаас 10 га талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийг тус компанийн БОАЖЯ-ны Төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөөр хийсэн байна. 

Цаашид энэ жишгийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг тусгай дансанд төвлөрүүлсэн барьцаа хөрөнгөөр хийж ажиллана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү