Нийслэл рүү орж ирсэн зээрийн сүргийг гаргалаа


2020-11-30 09:02:56

Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа.

Мөн Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс гаргахаар ажиллаж байна.

Цагаан зээрийн байгальд гүйцэтгэх үүрэг, экологийн ач холбогдол их байдаг.  Тиймээс ан амьтдаа хайрлаж идэх хоол, хүнсийг нь үлдээхийг уриалж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

 
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү