Зэрлэг ан амьдтаа хамгаалах биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж байна


2021-01-07 09:53:30

Монгол орны нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч байгаагаас зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг зарим газруудад өвөлжилт хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Болзошгүй аюул, эрсдлээс зэрлэг амьтдаа хамгаалах, ямарваа нэг хорогдол гаргахгүй байх зорилгоор аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Нарт уулын аргаль хонинд биотехникийн арга хэмжээ авч 20 боодол өвс, 1000 кг хужирийг тавьж ажиллаж байна. Мөн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бүс нутгийнхаа зэрлэг ан амьтдад зориулан 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будааг 10 байршилд тараан байршуулж биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ.Image may contain: one or more people, sky, outdoor and natureImage may contain: outdoor and natureImage may contain: one or more people, night and outdoor

Image may contain: outdoor and nature

Image may contain: one or more people, snow and outdoor

Түүнчлэн Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаа Тайгын гүнд эргүүлд гарч зэрлэг ан амьтдын байршил, махчин амьтдын хөдлөл зүйгээс хамаарч тус бүр биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ үеэр өнгөрсөн 11 дүгээр сард тавьсан давсанд амьтад маш сайн орж, идэж байгаа талаар байгаль хамгаалагчид онцоллоо.

Image may contain: outdoor and nature

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй байгаль хамгаалагч байгаль, зэрлэг ан амьтад, ой модоо хамгаалах албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдад орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тохирох биотехникийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч ажиллана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү