Нийт 7 байршилд хүнсний ногооны агуулах барина


2021-04-07 12:44:59

“Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилтээр нийслэл хот, нэр бүхий 6 аймгийн нийт 7 байршилд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах барьж, 2023 онд ашиглалтад оруулна.

Мөн 3.2 сая еврогийн санхүүжилтээр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-82 морины хүчтэй 132 ширхэг трактор, дагалдах 330 техник, тоног төхөөрөмжийг 6-р сарын 1-ний дотор нийлүүлэхээр ажиллаж байна.

Бүгд найрамдах Беларусь улсаас таримал тэжээл тариалах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-150 морины хүчтэй 130 ширхэг трактор, төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл бэлтгэхэд зориулсан 440 ширхэг техник тоног төхөөрөмжийн эхний ээлжийг 5-р сарын 15-ны дотор нийлүүлэхээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү