Нүхэн жорлонг сольж, хуучин газарт нь мод тарина


2021-09-14 15:37:32

Нүхэн жорлонг сольж, хуучин газарт нь мод тарихаар ажиллаж байна.

Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Туул, Улиастай гол орчмын 1050 нүхэн жорлонг энэ ондоо багтаан солино.

Баянзүрх дүүргийн 23,11-р хорооны нутаг дэвсгэр болох Туул, Улиастай голуудаас 50-200 метр зайд байрлах айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэх ажил 35 хувьтай явагдаж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хөрсөнд нэвчилтгүй, 1050 ширхэг зориулалтын ариун цэврийн байгууламж барьж, хуучин нүхэн жорлонг ариутган дарж булах юм. Энэ газар, талбайг нь ашиглан мод тарина. Уг ажлын гүйцэтгэгчээр “Олон тоосго” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан бүрэн дуусгах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү