Аялал жуулчлал, үйлчилгээний салбарынхан экспо зохион байгуулна


2022-05-13 17:37:47

Зочлох үйлчилгээний салбарт инновацыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох зорилготой “Зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн”-г тавдугаар сарын 13,14-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын “Еvent hall” танхимд зохион байгуулна.

Мөн үеэр салбарын хүний нөөцийг чадавхжуулах, туршлага солилцох, ажил мэргэжлийг сурталчлах үүднээс “Зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг уламжлал ёсоор явуулах юм.

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зохиож, аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг түр болон байнгын ажлын байртай болоход туслахын сацуу аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбоно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү