Улаанбаатарт 24-26 хэмийн дулаан байна


2022-06-20 09:20:08

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр халж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2022 оны 06 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурга. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 23-25 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 97 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү