Улаанбаатарт цас орж, 8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатар хотод цас орж, агаарын температур өдөртөө -8...-10 градус болж өмнөх өдрөөс 17 градусаар эрс хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдах эрсэлтэй байгааг мөн анхаарууллаа.
Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
Төөрч, осгохоос болгоомжлох
Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангахыг зөвлөсөн.
Сэтгэгдэл бичих: