ОХУ-ын боловсролын үзэсгэлэнд 36 их дээд сургууль оролцож байна


2019-03-15 17:35:00

ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг дөрөв дэх жилдээ энэ сарын 14-16-нд зохион байгуулагдаж байна. Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болсон үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-н сайд Ё.Баатарбилэг оролцлоо.

Тэрбээр ОХУ, ЗХУ-д мэргэжил эзэмшсэн 60 гаруй мянган хүн эх орондоо ажиллаж амьдарч байна, Манай улсад тэргүүлэх чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд ОХУ үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

ОХУ, Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт жилд 500 монгол иргэн хамрагдах боломжтой болсон. Тус яамны зүгээс тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Үзэсгэлэн яармаг ОХУ-д чансаагаараа тэргүүлдэг 36 их, дээд сургуулийн талаарх мэдээллийг нэг дороос хүргэх юм. Мөн Орос оронд суралцах, амьдрах, ажиллах, мэдлэг мэргэжил, карьераа өсгөх талаарх мэдээллийг үнэ төлбөргүй өгч байгаа юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү