Зургаан их, дээд сургуулийг хаах дүгнэлт гарчээ


2019-04-15 09:37:42

Засгийн газраас их, дээд сургуулийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүйг цөөлөх бодлогыг тууштай баримталж байна. Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурчээ. Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.Үүнээс зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, дөрвөн сургууль бусад сургуультай нэгдэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү