14-45 насны иргэдэд мэргэжлийн боловсрол олгоно


2019-09-04 08:43:14

ХБХХЕГ-ын харьяа Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургууль 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд ХНХЯ-ы Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Буянхишиг, ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга С.Баярбат, СЗСҮТ-ийн дарга Ч.Ганболд болон шинээр элсэн суралцагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагч нар оролцсон байна.

Тус сургууль энэ хичээлийн жилд 2,5 жилийн хугацаатай суралцах “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин”, “Хэвлэлийн график дизайнер” мэргэжлийн ангид болон 1 жилийн хугацаатай суралцах “Бэлэг дурсгалын зүйл урлаач”, “Гар утас, телефон аппаратын засварчин”, “Модон эдлэлийн мужаан”, “Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан”, “Тогооч” зэрэг ангидаа нийт 8 мэргэжлийн чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй 15-45 насны иргэдэд мэргэжлийн боловсрол олгох юм байна.

2019-2020 оны хичээлийн шинэ жилд МБУЧОСургууль “Чанар-Ур Чадвар” зорилгыг дэвшүүлж, 8 мэргэжлийн ангийн 130 суралцагчдаа мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү