Сурагчид долоон хоног амарна


2019-10-08 19:07:34

Энэ хичээлийн жилийн I улирлын амралт энэ сарын 28-ны өдөр эхэлнэ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид I улиралд найман долоо хоног хичээллэснээр аравдугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна.

Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амрах юм.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног
  • II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног амрахаар заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү