Турк улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


2020-01-13 09:00:32

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2020 оны 1 дүгээр сарын 1- 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. 

Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.

Тэтгэлэгт  хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.

Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн доорх холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөөг авах боломжтой.  

https://www.turkiyeburslari.gov.tr/en/announcement/turkiye-scholarships-2019-applications

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү