“Алтан чадамж“ сургалтын төвийн үйл ажиллагааг ЗОГСООЛОО


2020-02-14 14:19:57

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Алтан чадамж интернэйшнл ХХК-ийн "Алтан чадамж" сургалтын төвийн үйл ажиллагаанд иргэний мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд тус сургалтын төв нь 10 суралцагчтай сургалтын үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,  Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл оногдуулж ажиллалаа.

Сургалтын төвийн удирдлагад үйл ажиллагааг ирэх сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоох, багш нарыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, дур мэдэн сургалт явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд цахим хичээл явуулах талаар мэргэжил арга зүйгээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү