ЧИНГИС ХААН МУЗЕЙН ЛОГО, БРЕНДБҮҮК БҮТЭЭХ УРАЛДААН ЗАРЛАЛАА


2020-02-17 11:19:49

Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байх юм. Ийнхүү их эзэн Чингис хааны түүхэн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан “Чингис хаан музейн-лого болон брендбүүк бүтээх” уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байгаагаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зарлалаа.

Эл музейд Чингисийн чулууны бичиг дурсгал хадгалагдах юм. Нэхэн сануулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар оны өмнө хойд хөршид албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ. Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. Уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж буй Чингис хаан музейд хадгална гэдгээ гэрээ байгуулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү