Мөнхийн хөрдшөө сэтгэлийн дэмжлэг" аянд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нэгдлээ


2020-02-22 15:12:14

Засгийн газраас Дэлхий нийтийг түгшээсэн Covid-19 корона вирусний тархалтын энэ үед хамгийн хүнд нөхцөлд байгаа БНХАУ-д туслахаар “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг санаачлан эхлүүлсэн билээ. Аюулт өвчнийг даван туулахад бага ч атугай сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой энэхүү аянд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, яамны харъяа байгууллагууд, их дээд сургуулиуд нэгдэж, хоёр хоногийн дотор сайн дурын үдсэн дээр 75 сая төгрөг цуглууллаа. Салбарын ажилтан албан хаагчдын сэтгэлийн өглөг болох энэхүү хандивыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь Руйд гардууллаа.

Энэ үеэр БСШУС-ын Дэд сайд Г.Ганбаяр, Монгол, Хятад хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаагийн дотор боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааны үр өгөөж өндөр болохыг цохон тэмдэглээд , “Бидний цуглуулсан хандив бага мэт боловч, том сэтгэл шингэсэн юм. Монгол Улс БНХАУ-тай хамгийн ойр, эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа ч, аюулт өвчнийг дарж, даван туулахад сэтгэл зүрхээрээ хамт байх болно” гэлээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь Руй, Хятад улс өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч байгаагийн дүнд шинээр халдвар авсан хүний тоо буурч, эдгэрсэн хүний тоо нэмэгдэж байгаа нь эерэг эргэлт гарна гэсэн итгэл төрүүлж байгаа талаар дурдаад, “Зовох цагт нөхрийн чанар... гэсэн монгол ардын зүйр үг байдагчлан хүнд хэцүү үед сайхан сэтгэл гарган тусламжийн гараа сунгаж байгаад БНХАУ-ын төр засаг ард түмний өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү