Ё.Баатарбилэг: Элсэлтийн Ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа авна


2020-03-20 18:07:16

УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоох шийдвэрийг сунган дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.  Мөн үүнтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулахаар болсон байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Элсэлтийн Ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу 07 дугаар сарын 02-ноос 05-ны хооронд, их дээд сургуулийн шалгалтыг 7 дугаар сарын 05-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Ерөнхий боловсролын 2020 оны хичээлийн шинэ жилийн наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Мөн спорт соёл урлагийн бүх уралдаан тэмцээнийг цуцална* гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү