"DIAMOND" сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоолоо


2020-04-01 10:24:44

 

Иргэнээс ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны  Чонон Бөртэ төвийн  201 тоотод байрлах  DIAMOND маникюр, пидикюрийн цогц сургалтын төв нь иргэдийг олноор нь  цуглуулан сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэх”  гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тухайн сургалтын төв нь хумс будалт арчилгааны талаар  3 ээлжээр 22 иргэнийг хамруулан танхимын сургалт зохион байгуулан иргэдийг  олноор цуглуулсан байжээ. Энэ нь  Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр  сарын 27-ны өдрийн А/108  дугаар захирамжийг   зөрчсөн тул  тухайн төвийн  үйл ажиллагааг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү