Японд төгсөөд эх орондоо ирж чадаагүй иргэдийг татан авахыг хүслээ


2020-05-27 10:39:03

Уосын онцгой комиссийн өргөтгөсөн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Япон руу илгээх тусгай үүргийн нислэгээр 69 оюутныг татан авах санал гаргав. 

Тэрбээр "Тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр Япон улс руу тусгай үүргийн онгоц явуулах бол тус улсад очиж суралцах зайлшгүй шаардлагатай 118 оюутан, багшийг хүргэж өгөөд, төгсөөд ирж чадаагүй 69 хүнийг эх орондоо авчрах талаар судалж, анхааралдаа авах"-ыг Улсын Онцгой Комиссоос хүслээ.

Манай улс өнгөрсөн хугацаанд дэлхийн 30 улсаас 8498 иргэнийг татан аваад байгаа билээ. Үүнээс 3488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр авчирсан бол 5010 иргэнийг газраар авчирчээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэдээ татан авсан байдлыг гадаад улс орнуудтай харьцуулбал Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ард хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Шилжүүлэн авчирсан иргэдийн тоог тухайн улс орны хүн амын тоотой харьцуулсан байдлаар харвал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү