2 настнуудыг маргаашнаас цахимаар бүртгэнэ


2020-09-17 10:33:24

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэлийг маргаашнаас цахимаар бүртгэхээр болжээ. Бүртгэл баасан гарагт эхэлж, даваа гарагт хаагдах гэнэ. Улмаар бүртгэл хаагдсаны дараа элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар явуулахаар болжээ. Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулах систем хүлээж авахгүй гэдгийг тайлбарлалаа.

Одоогоор 111.000 хүүхэд цэцэрлэглэгт хамрагдаж байгаа аж. Засгийн газраас 2 настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болсонтой холбоотойгоор цэцэрлэгүүдээс хэдэн хүүхэд авах боломжтой талаарх хяналтын тоог авч байгаа аж. Тоо эцэслэгдээгүй байгаа ч нийслэлд урьдчидсан байдлаар 10.000 орчим 2 настныг цэцэрлэгт авах боломжтой аж.

Ингэснээр цахим бүртгэлээр цэцэрлэгт хамрагдах учиртай 2 настнуудын 80 хувийг хамруулах бол үлдсэн 20 хувьд нь зорилтот бүлгийн хүүхдүүд болон багш, ажилчдын хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү