Сургуулийн автобус даваа гарагаас явна


2020-09-17 10:55:57

Ирэх даваа гарагаас Ерөнхий боловсролын сургуулиуд хэвийн горимд шилжин ажиллана. Сургуулиудад энэ талаар чиглэл, мэдээллийг өгсөн гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор сургуулийн автобус даваа гарагаас эхлэн явж эхэлнэ.

"Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 автобусыг 35 чиглэлд явуулахаар болжээ. Сургуулиуд чиглэлээ өгөөд хүүхэд хамгаалагчтайгаа гэрээ хийн эцэг эхчүүд , хүүхдүүдэд мэдээлэл өгөх бэлтгэл ажил хангагдсан гэдгийг онцлов.

Цаашид хүүхдийн автобусыг нэмэгдүүлэх чиглэл барьж ажиллаж байгааг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.

Тэрбээр “Нийслэл хотоос 200 хүүхдийн автобус авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжний 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэхээр байгаа. Энэ 75 автобус орж ирвэл улам өргөжүүлэх арга хэмжээ авна” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү