ТАНИЛЦ: Сургуулийн автобусны чиглэл


2020-09-17 15:01:59

Ирэх даваа гарагаас эхлэн 35 чиглэлд 40 сургуулийн автобус үйлчилнэ.  "Сургуулийн автобус" төслийн хүрээнд нийт 31 сургуулийн сурагчдад 40 сургуулийн автобус үйлчилнэ. Нийслэлээс дахин 200 автобус нэмж авахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид 75 автобусыг энэ оны 11-р сард авахаар төлөвлөж байна.

Сурагчид үнэ төлбөргүй үйлчлүүлэх ба хүүхэд гэр сургуулийн хооронд аюулгүй зорчих боломж бүрдэхээс гадна, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхийн цагийг хэмнэх давуу талтай юм. Автобусны тоо, чиглэлийг зургаар харуулав.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү