12 дугаар ангийн теле хичээлийг “МОНГОЛ HD” болон ETV телезизээр гаргана


2020-11-21 15:49:55

БШУЯ-аас бэлтгэсэн Теле хичээл Монголын телевизүүдийн холбооны 17 телевизээр ажлын өдрүүдэд гарч байна. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевизийн Нэгдүгээр суваг, Монголын мэдээ, “MNB спорт”, “MNB гэр бүл” сувгуудаар давтан гаргаж байна.

Эцэг, эх, төгсөх ангийн сурагчдын хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны даваа гаргаас эхлэн 12 дугаар ангийн теле хичээлийг “Монгол HD” телевиз 12:30, 16:00 цагаас, ETV телевиз 13:00, 15:10 цагаас тус тус гаргахаар боллоо.

Монгол Улсыг тунхагласан баярын өдөр буюу 11 дүгээр 26-нд теле хичээл гарахгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү