ЗГ: Сурагчид 12 сарын 18-н хүртэл теле хичээл үзээд амарна


2020-11-23 16:31:06

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.

Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газрын хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохицуулалт хийх эрх олгох асуудлыг хэлэлцлээ. Цар тахлын үетэй холбогдуулан зарим хэмнэгдэж байгаа зардлыг энэ чиглэлд зарцуулах эрх олгох шийдвэрийг гаргалаа.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн амралтыг 2020.12.01-нээс хойш танхимын сургалт хийгдэхгүй. Их, дээд сургууль ч мөн адил. Боловсролын сургалтын байгууллагууд ч мөн танхимын сургалт хийхгүй гэсэн шийдэлд хүрлээ. Сургууль, цэцэрлэг 12 дугаар сарын 18-ныг хүртэл теле хичээл орно. 2020.12.18-нд сүүлийн теле хичээл ороод 2021.02.01-н хүртэл өвлийн амралт болно. 

Их, дээд сургуулийн хувьд 2021.01.05-ны өдрийг хүртэл теле хичээл орно. Улмаар 2021.02.05-н хүртэл амрахаар зохицууллаа" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү