Д.Батбаатар: Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын тавьж буй саналыг хуулийн төсөлд тусгах асуудлаар ярилцсан


2021-01-16 09:38:12

Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох, багш нарын ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг олгох зэрэг асуудлаар шаардлага тавьсан.

Шаардлагын хариуг авахаар өнөөдөр тус холбооны удирдлагууд Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагуудтай уулзалт хийсэн юм.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараас тодруулахад “Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд Боловсролын багц хуулийн төсөлд багш нарын эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах асуудлаар санал оруулах хүсэлтээ илэрхийлсэн. Холбооны төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг тусгах талаар ярилцсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад тэдний саналыг тусгах асуудлыг харилцан ярилцах боломжтой гэсэн байгаа” хэмээлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү