Сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-нээс теле болон цахим хэлбэрээр эхэлнэ


2021-01-20 12:55:33

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ сурагчдын II улирлын хичээл 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс теле хичээлээр эхлэх шийдвэр үргэлжлэхийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Тиймээс БШУЯ-наас “Хичээл сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр явуулахад бэлэн байгаа. Теле хичээлүүдийг бэлдсэн” гэв. Уг нь тус яамнаас гуравдугаар сарын 1-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх саналаа УОК-т өнгөрөгч даваа гарагт хүргүүлсэн байсан.

Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг саналыг танилцуулахыг хойшлуулжээ. Учир нь албаныхны хэлж буйгаар манай улсад коронавирусийн халдварын тархалт зогсоогүй учир ийнхүү цахимаар хичээлэх нь зүйтэй гэж үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү