Орон нутгийн сурагчид танхимаар, нийслэлийнхэн цахимаар хичээллэх санал хүргүүлжээ


2021-02-17 10:11:00

Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байсан юм. Тэгвэл салбар яамнаас орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар, нийслэлд цахимаар хичээлийг үргэлжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулжээ.

Эцэг, эхээсээ авсан судалгаагаар танхимын хичээлийг 2021.03.01-нээс эхлүүлэх нь зүйтэй хэмээн 60 хувь нь саналаа өгсөн бол 40 хувь нь дэмжээгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлсэн юм.

Ирэх сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү