Ирэх сарын 10-наас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ


2021-02-20 17:59:30

Энэ сарын 23-наас танхимын зарим сургалтыг нээх гэнэ. Өөрөөр хэлбэл, 5-аас доош хүнтэй танхимын сургалтуудыг энэ өдрөөс эхлүүлж болох аж.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаар ирэх сарын 10-наас үе шаттайгаар нээх гэнэ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний үр дүнд халдварын хүрээг хумих, иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг сайтар хангах зайлшгүй шаардлага байна. Тэр дундаа орон нутагт дотуур байрнаас эхлээд анги танхим хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх халдваргүйтгэл ариутгалыг хийх, эрсдлийг үүсгэхгүй байх гээд. Иймээс орон нутгийн сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар сургууль, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн үйл ажиллагааг нээнэ.

Цахим хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа ч олон өрхийн хүүхдүүд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Одоогоор хүүхдэд вакцин хийх боломж байхгүй" гэлээ.  

Нийслэлд цар тахлын 150 гаруй голомт бий. Эрсдэлтэй нөхцөл байдалд танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй байна. Энэ сарын 23-ны өдөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээж 14 хоногийн хугацаанд эрсдлийг тооцоолох, бэлтгэл ажлыг хангаснаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөжээ.

ЮНЕСКО-гийн мэдээлсэнээр дэлхийн 165 улс оронд хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн нээжээ. Харин 25 улс орон хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоосон хэвээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү