Цэцэрлэгийн насныхны 41.99 хувь нь теле хичээлээ тасалжээ


2021-02-24 14:54:13

Цар тахлын үеийн боловсролын салбарын нөхцөл байдал, теле хичээлийн талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийлээ.

2020.01.27-ны өдрөөс дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Монгол Улсад бүх шатны танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон. 2020.02.03-ны өдрөөс теле хичээл эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 1,1 жилийн хугацаанд теле хичээлийг зохион байгуулсаар ирсэн.

Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Цар тахлаас үүдэлтэй хамгийн том цохилт авч байгаа салбар нь Боловсрол. Энэ салбарт цар тахал хамгийн том нөлөө үзүүлж байна. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн асуудал маш хүнд байна. Иймээс тэдэнд ямар боломж өгөх, хэрхэн дэмжих талаар хэлэлцэнэ. Учир нь энэ хүүхдүүд дэлхий түвшинд өрсөлдөнө. Цар тахлаас үүдэлтэй танхимын сургалтыг зогсоосон улс байгаа ч зогсоогоогүй улс ч бий. Мөн өнгөрсөн жил 1 дүгээр ангид элсэн орсон суралцагчдын асуудлыг хэлэлцэх шаардлага бий. Иймээс алдсан боломжийг тодорхойлж, хэрхэн нөхөх, даван туулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ" гэлээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга "Энэ жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 111.572 хүүхэд буюу 76 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Нийслэлийн хэмжээнд 684 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас

  • Төрийн өмчийн 261 цэцэрлэг үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд 81.843 хүүхэд буюу 73 хувь нь хамрагдаж байна.
  • Төрийн өмчийн бус 423 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 29.729 хүүхэд буюу 27 хувь нь хамрагдаж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс

  • Төрийн өмчийн 148 сургууль
  • Төрийн бус өмчийн 127 сургууль үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр сургуульд нийт 311.971 хүүхэд суралцаж байгаагаас

  • Ахлах ангийн -45.124
  • Дунд ангид 100.634
  • Бага ангид 172.220 хүүхэд суралцаж байна.

Багш, сурагчдыг нийлүүлбэл, нмйт хүн амын 1/3-тэй тэнцэж байгаа юм.

Өнгөрсөн жил 12 долоон хоног танхимаар хичээллэсэн. Танхимын бус хэлбэрээр буюу теле хичээлд хамрагдсан хүүхдүүдийн тооны хувьд

  • Сургуулийн насныхан хамрагдалт өндөр буюу ихэнхдээ 80 дээш хувьтай
  • Цэцэрлэгийн насны хамрагдалт бага буюу 70 гаруй хувьтай байна.

Теле хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл

  • Өвчтэй 5 хувь
  • Хөгжлийн бэрхшээлтэй 2 хувь
  • Багштайгаа огт холбогдоогүй 19 хувь
  • Интернет орчингүй 25 хувь
  • ТВ байхгүй 4 хувь
  • Гар утасгүй 10 хувь
  • Дата авах хэрэглэх боломжгүй 17 хувь

Сургуулийн өмнөх буюу цэцэрлэгийн насныхан теле хичээлдээ хамрагдаагүй шалтгаан нь

  • Эрүүл мэнд 10.16 хувь
  • Тасалсан 41.99 хувь
  • Теле үзэх боломжгүй 17.7 хувь
  • Бусад 30.14 хувь
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү