“Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй" сэдэвт сургалт боллоо


2021-03-01 13:29:37

Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд “Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй” сургалтыг цахимаар зохион байгууллаа. Энэхүү сургалтаар сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хүмүүжлийн эерэг аргаар хүүхэдтэй харилцах аргачлал, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх агуулга, арга зүйд суралцсан юм.

Цаашид улсын хэмжээнд ажиллаж буй 1454 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, ажилтнууд хүмүүжлийн эерэг арга зүйг бүрэн эзэмших, бага насны хүүхдийн эрхийг хангах, тэдний хөгжил, төлөвшилд цэцэрлэгийн багш, ажилтан, гэр бүлийн үлгэр дуурайлал, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. 

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газар 2020-2021 оны хичээлийн жилд “Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилтыг тавин тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү