Т.Баярхүү: ЕБС-ийн хичээлийг 10-наас цахим сургалтад шилжүүлнэ


2021-12-01 14:41:49

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

Тэрбээр “Коронавирусийн шинэ хувилбар Омикрон дэлхийн 11 улсад голомтлон тархаад байна. Улсын Онцгой комисс арваннэгдүгээр сарын 27-нд хуралдаж, хил гаалийн хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Мөн хилийн хяналтын цэгүүдэд шинжилгээ авахаар зохион байгуулалтыг хийгээд байна.

Гадаад улсаас Монголд ирж буй хүмүүст сүүлийн 72 цагийн хугацаанд өгсөн PCR шинжилгээний "Сөрөг" хариутай байх шаардлага хэвээрээ. Мөн хилийн боомтоор орж ирсэн үед нь түргэвчилсэн болон PCR шинжилгээг авах юм.

Мөн Омикрон хувилбар зөвхөн голомтлон тархаж буй 11 улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлана. Үүний тулд 14 тусгаарлан ажиглах байранд 1.377 хүнийг хүлээн авах бэлтгэл хангаад байна.

Харин бусад улсаас ирж буй иргэдийг шинжилгээ авч нэвтрүүлнэ. Омикрон хувилбар зөөвөрлөгдсөн болон голомтлон тархаж буй улсуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудсаас авах боломжтой

Мөн шинэ хувилбар дэлхий дахинд тархаж байгаатай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг арванхоёрдугаар сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ.

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү