Нийт 139 эрүүл мэндийн ажилтан 31 чиглэлээр суралцана


2019-01-11 10:37:15

 


”Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд нийт 139 эрүүл мэндийн ажилтан (77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан) 31 чиглэлээр 7 улс (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Оросын Холбооны Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс)-д 5-160 хоногийн сургалтад суралцана. Гадаад сургалтад шаардагдах 534.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 
Суралцах чиглэл:

  1. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын болон мэс заслын дараах хяналтыг сайжруулах – 8
  2. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах дархлаа тогтолцооны хяналт, эмчилгээний үр дүнг тооцох – 7
  3. Дурангийн мэс засал – 1
  4. Хүүхдйн дурангийн мэс засал – 1
  5. Тархины гүн хэсгийг цочроох стеротакси мэс засал эмчилгээний арга – 3
  6. Тархины судсан доторх мэс заслын эмчилгээ – 2
  7. Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн мэс засал эмчилгээний технологи – 3
  8. Торлог шилэнцэрийн мэс заслын технологи – 1
  9. Нүдний даралтын мэс заслын технологи – 1
  10. Окулопластик мэс заслын технологи – 1
  11. Уушигны дурангийн оношилгоо, эмчилгээний технологи – 1
  12. Хүүхэд судлал – 2
  13. Хүүхдийн ерөнхий мэс засал – 7
  14. Хүүхдийн хавдрын мэс засал – 3
  15. Ихэр жирэмсэний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ – 2
  16. Ургийн мэс засал, үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо – 2
  17. Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг, оношилгоо – 3
  18. Яс зөөлөн эдийн хавдрын нөхөн сэргээх мэс засал – 3
  19. Ясны хавдрын оношилгоо, эмчилгээ –5
  20. Хүүхдийн гэмтэл согог, судлал – 10
  21. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмгэг судлалын шинжилгээ – 2
  22. Эсийн эмгэг судлалын шинжилгээ – 4
  23. Иммуногематологийн лавлагаа шинжилгээ – 3
  24. Шинээр тархаж буй халдварт өвчний оношилгоо, эмчилгээ – 10
  25. Мэдрэлийн өвчин эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ – 2
  26. Нян судлал, биоаюулгүйн 2,3 дугаар бүлэгт хамаарах эмгэг төрүүлэгчтэй ажиллах био аюулгүй ажиллагааны үндэс – 1
  27. Зоонозын халдварын оношзүйн тэжээлт орчин биоүйлдвэрлэл – 1
  28. Молекул биологийн оношилгооны арга зүй – 1
  29. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт – 37
  30. Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ – 5
  31. Зайн анагаах ухаан – 7

Суралцах гадаад улсаар ангилбал: 

  1. Бүгд Найрамдах Солонгос Улсад – 89
  2. Япон Улсад – 26
  3. Оросын Холбооны Улсад – 14
  4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад –6
  5. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад – 1
  6. Шинэ Зеланд Улсад – 2
  7. Бүгд Найрамдах Франц Улс – 1

 
Эрүүл мэндийн байгууллагаар ангилбал:

  1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага – 28
  2. Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад – 16
  3. Гэмтэл согог судлалын үндэсний төв – 15
  4. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 14
  5. Улсын гуравдугаар төв эмнэлэг – 13
  6. Хавдар судлалын үндэсний төв – 13
  7. Халдварт өвчин судлалын үндэсний төв – 10
  8. Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 8
  9. Эмгэг судлалын үндэсний төв – 6
  10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв – 5
  11. Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 1
  12. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг – 2
  13. Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 3
  14. Цус сэлбэлт судлалын үндэсний төв – 3
  15. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг – 1
  16. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг – 1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү