Хүн амын 40 хувийг вакцинд хамруулах шаардлагатай байна гэв


2019-01-30 13:14:14

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь Томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар байв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэлдээ, Томуу, томуу төст өвчин тархвар зүйн 3 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 11.8 хувийг эзэлж байна. Энэ нь өндөр үзүүлэлт гэдгийг онцлоод БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Япон зэрэг орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдсэн гэв.

Мөн томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед бид Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 5-н хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн 6-н хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Ачтан эмнэлэгт тус тус шилжүүлсэн. Үүний үр дүнд одоогоор эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй гэдгийг мэдээлэлдээ тодотгов.

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед эмч, эмнэлгийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж, нийслэлийн өрх болон хүүхдийн эмнэлгүүдэд резидент эмч 22, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөх ангийн 394 оюутанг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн вирусын эсрэг 900 хүн тун эмийг аймаг нийслэлийн эмнэлэг, төрөх газруудад хуваарилж, өнөөдөр гэхэд 1888 тун эм авсан байна.

Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийг багасгахад 2019-2020 оны томуугийн улиралд 6 сартайгаас дээш насны нийт хүн амын 40 хувь буюу 1,256,100 хүнийг 90 хувийн хамралттайгаар тооцож 1.141,790 тун вакцинд хамруулах, 2020 он гэхэд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах, хүүхдийн эмнэлгийн орыг 500-гаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү