Халдварт өвчнөөс сэргийлэх цуврал сургалт эхэллээ


2019-03-14 12:29:16

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран сургалт зохион байгуулж байна. Хоёр байгууллага энэ удаа байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, зоонозын халдварт өвчний халдварын хяналт сэргийлэлтийн заавар, голомтын хариу арга хэмжээ авах сургалт хийж байгаа юм. Сургалтыг энэ сарын 10-наас ирэх тавдугаар сарын 22-ны хооронд гурван удаагийн давтамжтайгаар хийх бөгөөп харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг хамруулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү