“Бургер Кинг”-д хордсон иргэдийн тоо 50 гаруй болжээ


2019-05-10 14:15:17

Хан-Уул дүүрэг Зайсан дахь “Бургер Кинг”-д хордсон гурван иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байсан.  Тус  “Бургер Кинг”-д Мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллаж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл ажилласаар байсан билээ. Харин тус газар хоол идээд хордлогын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандаад байгаа иргэдийн тоо 50 гаруй болжээ. Хордлого авсан хүний тоо нэмэгдсэн учраас тус газрын үйл ажиллагааг хаажээ.

Энэ талаар НМХГ-аас тодруулахад “Шинжилгээний хариу гараагүй байна. Шинэ мэдээлэл алга. ” гэсэн юм.

Харин ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа, “Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт долоо хүн хэвтэн эмчлүүлж байна. Сэхээнд орсон хүн байхгүй. Хордлогын шинж тэмдэгтэй долоон хүн Интермед эмнэлгийн хяналтад байгаа. Манай байгууллага Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран холбогдох тандалт судалгааг яаралтай хийж байна. Шинжилгээний хариу одоогоор гаруй байгаа” гэдгийг хэллээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү