15 дугаар сургуулийн 38 хүүхэд сүрьеэгийн халдвар авчээ


2019-05-14 16:15:49

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн нэг ангийн сурагчид сүрьеэ өвчний халдвар авсан талаар мэдээлэл цацагдав. Энэ талаар холбоггарсан байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад "Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа мэдээллийг надад өгсөн. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан байна.

Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна" гэсэн хариултыг өгсөн юм.

Тус сургуульд 500 гаруй хүүхэд суралцдаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү