Эмэгтэй биеэ үнэлэгчид рүү чиглэсэн ТББ-уудын сүлжээ байгуулж ажиллахаар боллоо


2019-06-14 17:09:12

“Төгс бүсгүйчүүд” ТББ-аас  ЭМЯ-тай хамтран Эмэгтэй биеэ үнэлэгчдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх , тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зөвлөлдөх уулзалтыг гурван өдрийн турш зохион байгууллаа. Уулзалтын гол зорилго нь эмэгтэй биеэ үнэлэгчдийг бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ТББ-уудын сүлжээ холбоо байгуулахад оршиж байгаа юм.

Мөн эмэгтэй биеэ үнэлэгчдийн эсрэг гутаан доромжлол, нийгмийн гадуурхлаас ангид тэгш эрх эдлэх боломжийг нэмэгдүүлэх, БЗДХ, ХДХВ-т өвчлөлийн эрсдэлийг бууруулах, эмчилгээнд эрт хамруулахад бодит үр дүнг үзүүлнэ гэж уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Энэ удаагийн уулзалтад ЭМЯ, ХЗН, ЭМГ, НЭМХ, ХӨСҮТ болон зургаан дүүрэг, есөн аймгаас энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ууд нийлсэн 60 гаруй төлөөлөгчид оролцлоо.  

Төслийг хариуцан зохион байгуулж буй “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын хувьд  Ази Номхон Далайн Бүсийн эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоонд гишүүнээр элсэн орж ЭБҮ-дийн дунд анх удаа кейс менежментийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа ажээ.

Энэ үеэр нийслэлийн БЗДХ-ын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар, биеэ үнэлэгчдийг ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх 2018-2025 он хүртэлх стратеги төлөвлөгөө, эмэгтэй биеэ үнэлэгчдийн ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал зэргийн талаар мэргэжлийн байгууллагын хүмүүс мэдээлэл өгч байсан юм.

Ингээд энэхүү уулзалт зөвлөгөөнөөс эмэгтэй биеэ үнэлэгчид рүү чиглэсэн ТББ-уудын сүлжээ байгуулж ажиллахаар боллоо.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү